DEVELOPING FOR TOMORROW

ДИ АЙ ПРОПЕРТИЙЗ

“Ди Ай Пропертийз” ХХК нь батлагдсан зураг төслийн дагуу 16 давхар хүртэлх өндөртэй Иргэний ба үйлдвэрлэлийн барилгын угсралт гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий компани юм. Мөн орон сууц, олон нийтийн барилгын интерьер, экстерьерийн гйүцэтгэл, угсралтын  төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн туршлагатай.

Цаашид өөрсдийн болон захиалагч байгууллагуудын төслүүдийг түлхүүр гардуулах хэмжээнд гүйцэтгэх зорилго тавин ажиллаж байна.

БАРИЛГА УГСРАЛТ

ГҮЙЦЭТГЭЛ

ИРГЭНИЙ БА ОЛОН НИЙТИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ

ИНТЕРЬЕР ЗАСЛАЛ, ЭКСТЕРЬЕРИЙН ГҮЙЦЭТГЭЛ

БАРИЛГЫН ИЖ БҮРЭН БОЛОН ИНТЕРЬЕР ЗАСЛАЛЫН ТӨСӨВ БОЛОВСРУУЛАХ

БАХАРХАЛ БОЛСОН

ОНЦЛОХ ТӨСЛҮҮД

Шангри-Ла Улаанбаатар ХХК

Шангри-Ла Улаанбаатар ХХК-ны Шангри-Ла Хотел, Худалдааны төв цогцолборын гадна экстерьерийн /texture painted façade/ чулуун будагтай хэсгийн зураг төсөл шийдлийг боловсруулан батлуулж, экстерьерийн угсралтын ажлыг нь хариуцан гүйцэтгэсэн.

Хөтөл Цемент Шохой ХК

Хөтөл Цемент Шохой ХК-ны гадаад ажилчдын байр болох 5 давхар барилгын интерьер, экстерьерийн заслал, гүйцэтгэлийн ажлыг гүйцэтгэн аишглалтанд хүлээлгэн өгсөн.

Пиэрл Оффис

Пиэрл ХХК-ны захиалгаар урт цагааны чанх урд байрлах 16 давхар Пиэрл оффис үйлчилгээний барилгын интерьерийн зураг төслийг гүйцэтгэн, интерьер заслалын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Монгол Улсын Их Сургууль

Монгол Улсын Их Сургууль-ийн шинэ номын сангийн 7 давхар обьектийн интерьерийн угсралтын ажлыг гүйцэтгэсэн. Мөн МУИС-ийн санхүүгийн сургуулийн гадна тохижилтын зураг төслийг боловсруулсан нь биелэлээ олсон байна.

Royal Mountain Hotel

Булгат Мөрөн ХХК-ны Роял Маунтэйн зочид буудлын интерьерийн иж бүрэн зураг төслийг боловсруулж, зочид буудал болон СПА центр, скрийн гольфийн интерьер заслалын ажлыг гүйцэтгэн хүлээлгэн өгсөн.

Кашмер Хаус дэлгүүр

Централ Тауэр барилгын 2 давхарт Кашмерлайн ХХК-ны Кашмер воркшоп, Клотинг воркшоп брэндийн дэлгүүрийн интерьерийн зураг төслийг боловсруулж, интерьер заслалын ажлыг гүйцэтгэсэн.