ИЖ БҮРЭН АЖЛЫН ЗУРАГ, ИНТЕРЬЕРИЙН ЗУРАГ ТӨСӨЛ

УСУГ, УДИРДЛАГЫН НЭГДСЭН ТӨВ

Ус Сувгийн Удирдах Газрын УДИРДЛАГЫН НЭГДСЭН ТӨВ БАРИЛГА-ын иж бүрэн ажлын зураг, интерьерийн зураг төслийг гүйцэтгэж, МАЭ-ийн 2019 оны шилдэг бүтээлийн шагналыг хүртсэн.

Экстерьерийн шийдэл:

УСУГ-ийн лого, бэлгэдэл дахь чандмань эрдэнийн дүрсийг модернизаци хийж барилгын баруун фасаданд чимэглэл болон гэгээвч болгон ашигласан.

Архитектур, интерьерийн шийдэл:

Гол вестибюлийн хэсгийг 2 давхрын өндөртэй хучилтгүй төлөвлөж, хана ба таазанд гэрлэн чимэглэл бүхий шугаман ханаар урсгал усыг төлөөлүүлэн чимэглэсэн. Үүдний эгц харалдаа билэгдэл бүхий ханыг орон зайг ихэсгэх үүднээс шилэн ойлттой дэвсгэр дээр чандмань эрдэний хялбаржуулсан дүрсийг зэвэрддэггүй гангаар товойлгон дүрсэлсэн.

Удирдлагын танхимыг мөн 2 давхрын өндөртэй төлөвлөж хагас давхрын дээрээс иргэд, зочдод үйл ажиллагааг танилцуулах боломжтой суудал бүхий өрөөг төлөвлөсөн. Удирдлагын танхимаас Улаанбаатар хотын цэвэр, бохир усны нэгдсэн системийг дүрсжүүлэн харж, удирдаж байх юм.

Барилгын дээд давхарт гадна дотны зочид төлөөлөгчдийг хүлээн авах Монгол гэр бүхий үндэсний хэв маягийг илэрхийлсэн задгай террас руу шууд гарцтай танхим төлөвлөсөн.

ОГНОО

2018

БАЙРШИЛ

Сүхбаатар дүүрэг

КАТЕГОРИ

АРХИТЕКТУР

ТӨРӨЛ

ОФФИС

SHARE PROJECT
  • ОГНОО : 2018
  • БАЙРШИЛ : Сүхбаатар дүүрэг
  • КАТЕГОРИ : АРХИТЕКТУР
  • ТӨРӨЛ : ОФФИС