ИНТЕРЬЕР ЗАСЛАЛ, ЭКСТЕРЬЕРИЙН ГҮЙЦЭТГЭЛ

  • Company : com1

Интерьер заслалын гүйцэтгэл

Барилгын дотоод орон зайн төлөвлөлт ба шийдлийг захиалагчийн хандлага, хэрэгцээнд тулгуурлан   судалгаа явуулж, өрөө тасалгааны хүчин чадлыг тодорхойлох, уур амьсгалын бүрдүүлэлт, концепц боловсруулалт, трэндтэй уялдуулах, үе шат бүрийг презентаци хэлбэрээр танилцуулж бодит нэгэн орчинг бүрдүүлж өгөх үйл ажиллагаа юм.

Интерьерийн зураг төслийг нягт боловсруулсанаар, захиалагч хүссэн орчиноо цаасан дээр буулгаж өөрчлөх, дүгнэх боломжтой болдог бөгөөд барилгын талбайд учрах бүхий л эрсдлийг урьдчилан харж шийдвэрлэх боломжоор хангагддаг.

Экстерьерийн шийдэл боловсруулах, зураг төсөв боловсруулах, экстерьерийн гүйцэтгэл

Ихэвчлэн баригдаж дууссан барилга, обьектын өнгө төрхийг шинэчлэх, сайжруулах хүрээнд хийгддэг ажил боловч барилга баригдах явц дунд тухайн барилгын үндсэн дизайн таалагдахгүй эсвэл өөрчлөх сонирхолтой байгаа үед мөн өөрчлөн төлөвлөх боломжтой.

Тухайн барилгын үндсэн захиалагчийн хүсэл сонирхол, концепцыг зөв тусгасан бөгөөд орчны барилгууд, хүрээлэн буй орчин, цаг уурын нөхцөлтэй уялдаж зохицолдсон фасадны шийдэл нь урт удаан эдэлгээтэй, бусдаас онцлог төрхтэй болгоно.