ИНТЕРЬЕР

CITY CAFE

CITY CAFE

Төслийн нэр: COFFEE SHOP

Захиалагч: ДАРХАН ГАРДЕН ХХК

Хүчин чадал: 40 хүн 150м2

Ажлын төрөл: Интерьер

Улаанбаатар хотын зүрхэн тушаа байрлалд, шинэхэн баригдсан Худалдаа Хөгжлийн Банкны нэгдүгээр давхарт Сити Кафе нэртэй буйдхан газар нээгдлээ. Төслийн өнгө төрхийг дулаан уур амьсгалтай бөгөөд орчин үеийн дизайны шийдлүүдийг шинэ классик загварын элементүүдтэй хослуулсан байдлаар тохижуулж үндсэн барилгынхаа орчин үеийн хэмнэл бүхий лобби хэсгийн дизайнтай холбож өгсөн. Нэгэнт энэхүү Оффис ба Банкны барилгын үйлчлүүлэгчдэд хүрэх зорилготой байсан тул үүдний танхимаас шууд хандалттай байрлалд, үйлчлүүлэгчдэд ойр сэтгэгдэл төрүүлэх үүднээс хана шилээр тусгаарлах гэж оролдолгүй хагас нэвтрэлттэй хашлага хийцээр тусгаарлан өгч, хөдөлгөөний урсгалыг тээргүй болгоход чиглэгдсэн. Ханын хашлага хийцүүдэд цэвэр модон материал ашигласан нь орчны уур амьсгалыг байгальд ээлтэй, зөөлөн болгосон нь захиалагчийн хүсэлт болох эко төрлийн менюгээр үйлчлэх зорилготой нийцүүлсэн. Үйлчилгээний танхимыг түргэн үйлчлэх бар дектэй буюу өөртөө үйлчлэх хэсэг, тухтай сууж амтат кофе шимэх зөөлөн буйдантай хэсэгт хуваах үүргийг танхимын голд төлөвлөсөн камин зуух, тусдаа суудал бүхий хагас хашлагтай өрөөгөөр цөм үүсгэж гүйцэтгэсэн.

The City Café is open now for customers, on first floor of hideaway corner of most recently constructed Trade Development Bank Building, located in the heart of Ulaanbaatar.

Main building has its own iconic modern design beat, so the approach of café area concept is to incorporate smoothly that expresses warm classic wooden type elements combined with main building’s modern design.

General function is only to accommodate mainly office facilities and banking services for customers, in this regard, the café location have its own warm access by half transparent glazing directly to main lobby without any obstruction, as not to wholly isolated by glass wall from lobby circulation points. Using wooden elements on wall partition is to soften the atmosphere, considered to create as more natural space, and is client’s one of request to have their own eco products to service this café corner. Service hall with bar deck area as coffee self service area has separated from seating on sofa as resting with drinks by creating main core fireplace with half height wall space.

ОГНОО

2015

БАЙРШИЛ

Сүхбаатар дүүрэг

КАТЕГОРИ

ИНТЕРЬЕР

ТӨРӨЛ

КАФЕ, ТҮРГЭН ХООЛ

SHARE PROJECT
  • ОГНОО : 2015
  • БАЙРШИЛ : Сүхбаатар дүүрэг
  • КАТЕГОРИ : ИНТЕРЬЕР
  • ТӨРӨЛ : КАФЕ, ТҮРГЭН ХООЛ