ИНТЕРЬЕР

МӨНХХАДА ХХК-ны АВТО ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАНХИМ

МӨНХХАДА ХХК-ны АВТО ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАНХИМ

Төслийн нэр: “МӨНХХАДА” ХХК-ны Авто Үзэсгэлэнгийн Танхим

Захиалагч: МӨНХХАДА ХХК

Хүчин чадал: 3 авто зогсоол 296м2

Ажлын төрөл: Интерьер, Экстерьерийн өөрчлөлт

“Мөнххада” ХХК-ны Авто үзэсгэлэнгийн танхим нь Тоёота автомашины үзэсгэлэн, худалдааны зориулалттай танхимын интерьер дизайн гаргах төсөл бөгөөд Аса Циркийн урд байрлалтай оффисийн зориулалттай баригдаж буй барилгын нэгдүгээр давхрын орон зайг эзлэн төлөвлөгдсөн.

Худалдааны гол танхимын уур амьсгалыг цагаан өнгө давуу ашиглан хар эмжээр, улаан зураасаар чимэглэх зэрэг Тоёота брэндингийн үндсэн концепцийг даган бүрдүүлхээр хичээсэн. Гадна орчноос худалдаалж буй автомашиныг зөв харагдуулах шаардлагын үүднээс уян тааз, шугман ба чиглэлт гэрэлтүүлгийн аргыг ашиглаж авто машин дээр тусаж, ойх гэрлийг тууш бөгөөд жигд ойлттой тусгаснаар амтомашины хэлбэр дизайныг эвдэхгүй тод харагдуулах онцлогтой болсон. Худалдан авалт гэрээ, хэлцэл хийгдэх хэсгийн хана ба тааз нь үргэлжлэн урсах мэт долгионт хэлбэрт оруулан унждаг цагирган ЛЕД гэрэтүүлэг ашиглаж, дугуй ширээнүүд байрлуулсан нь автомашины уян зөөлөн хэлбэртэй уялдан үйлчлүүлэгчдэд хөнгөн таатай мэдрэмж төрүүлэх зорилготой. Энэхүү хэсэгт мөн мембершип уулзалтууд зохиогдох даалгаварын дагуу олон үйлдэлт гэрэлтүүлэг бүхий тавиур төлөвлөн сэлбэгийн хэсгийг зааглах хана болгон давхар ашиглаж, үйлчилгээний дек төлөвлөж өгсөн.

Хурлын өрөөнд МӨНХХАДА компаний брэндинг бүрүүлэлтэд ашиглаж буй фонн болох ташуу зураасуудын огтолцолыг таазны хуваалт, гэрэлтүүлэгт ашигласан.

VIP уулзалтын өрөөнд тусгай зочдод зориулсан илүү чамин бөгөөд тав, тухтай орчин бүрдүүлхийг зорьсон. Ханын тавиурыг арын үндсэн хана руу гэрэлтүүлэгтэй төлөвлөсөн нь тавиурт тавих 100:1% жижигрүүлсэн Тоёота машины моделуудыг гэрэлтүүлэх давхар үүрэгтэй.

ОГНОО

2015

БАЙРШИЛ

Сүхбаатар дүүрэг

КАТЕГОРИ

ИНТЕРЬЕР

ТӨРӨЛ

ШОУРҮҮМ

SHARE PROJECT
  • ОГНОО : 2015
  • БАЙРШИЛ : Сүхбаатар дүүрэг
  • КАТЕГОРИ : ИНТЕРЬЕР
  • ТӨРӨЛ : ШОУРҮҮМ