ИНТЕРЬЕР

ЭЛИТ ОРОН СУУЦНЫ 6 ТООТ

ЭЛИТ ОРОН СУУЦНЫ 6 ТООТ

Төслийн нэр: Элит Орон Сууц барилгын 6 тоот

Захиалагч: Иргэн Ц.Цэнгэл

Байршил: УБ-СБД-1-р хороо

Хүчин чадал: 1 айл

Ажлын төрөл: Интерьер

Огноо: 2014

Захиалагчийн хүсэлт дагуу одоо хэргэлж буй тавилгуудыг нь ашиглан, ашиглалтанд орсон орон сууцны төлөвлөлт, интерьер, төлөвлөлтийн шийдэлд өөрчлөлт оруулах ажлыг гүйцэтгэсэн.

Орон сууцны хуучин төлөвлөлт дагуу жижиг хувцасны өрөөгөөр дамжин мастер ариун цэврийн өрөөнд шууд нэвтрэх байсныг өөрчлөн хувцасны өрөөг ариун цэврийн өрөөний угаалтууртай хэсэгтэй нийлүүлэн багтаамжийг ихэсгэхийн хамт чийгтэй орчинг тусгаарлаж өгсөн. Хуучин ханын обой өнгөлгөөг дүүжин таазны хэлбэртэй нийцүүлэн классик загварын PVC ханын хуваалттай болгон өөрчилж эмүльсэн будаг өнгөлгөө хийсэн. Корридорын ханыг хангалттай зай талбайтай байсан тул цэвэр модон биетэй сүүн цагаан будаг өнгөлгөөтэй тавилгаар иж бүрэн бүрсэн бөгөөд энэ нь гал тогооны тавилгатай цогц дизайнтай болсон. Зочны өрөөний гол ханыг байгалын чулуун мозайкаар хэсэгчлэн чимэглэж орон зайг төгсгөлгүй мэт харагдуулах бор өнгийн толин хүрээгээр чимэглэн хуучин тавилгын өнгөтөй нийцүүлсэн. Ариун цэврийн өрөөний хуучин плита, хөнгөн цагаан таазыг өөрчлөн бусад өрөөний дизайнтай уялдсан гипскартон таазыг хэлбэржүүлэн зангидаж ромб хэлбэрийн керамик хавтангаар ханыг чимэглэсэн.

ОГНОО

2014

БАЙРШИЛ

Сүхбаатар дүүрэг

КАТЕГОРИ

ИНТЕРЬЕР

ТӨРӨЛ

ОРОН СУУЦ

SHARE PROJECT
  • ОГНОО : 2014
  • БАЙРШИЛ : Сүхбаатар дүүрэг
  • КАТЕГОРИ : ИНТЕРЬЕР
  • ТӨРӨЛ : ОРОН СУУЦ