ОГНОО : 2020 БАЙРШИЛ : Хан-Уул дүүрэг КАТЕГОРИ : КОНЦЕПЦ ТӨРӨЛ : РЕСОРТ
Хүчин чадал: 970м2
Ажлын хүрээ: Интерьер дизайн, Төслийн менежемент
Зургийн туслан гүйцэтгэгч: М И Пи ХХК
Гүйцэтгэгч: Монкон Констракшн ХХК
Олон улсын статустай, нэр хүнд бүхий банкны Монгол улс дахь салбар оффисийн интерьерийн зураг төсөл, төслийн менежементийн ажлыг гүйцэтгэсэн нь бидний бахархал болж байдаг. Тухайн салбар байрлаж буй улсынхаа уламжлалыг шингээсэн өнгө төрхтэй оффисийн орчныг бүтээх нь тухайн тендерийн шалгуур байсан. Энэ үүднээс Монголын уламжлалт архитектур, интерьер чимэглэлийн элэментүүдийг шингээхийн сацуу орчин үеийн оффисийн интерьерийн чиг, хандлагатай дизайн бүтээх гэж оролдсон маань захиалагчийн талархлыг хүлээсэн төсөл болсон. Шангри-Ла оффис төв нь түрээслэгчдийнхээ интерьер төлөвлөлт, цахилгаан, агааржуулалт, хөргөлт, галын аюулгүй байдлын төлөвлөлт зэрэг зурагт чамгүй шаардлага тавьдаг бөгөөд тухайн зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хянуулан хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг нь биднийг илүү мэргэжлийн түвшинд ажиллах нөхцөл болж байлаа. Олон улсын зэрэглэл бүхий оффисийг зураг төслийнхөө дагуу гүйцэтгүүлэх, төслийн менежементийг бүхлээр нь хэрэгжүүлэх үйл явц нь бидэнд олон улсын байгууллагын ажлын арга барил, стандарттай танилцаж, захиалагчийн төв оффисоос томилогдсон гадны архитектор, инженерүүд, төслийн удирдлагын багтай хамтран ажиллаж, туршлага солилцох сайхан боломж байлаа.
ОГНОО : 2019 БАЙРШИЛ : Сэлэнгэ аймаг КАТЕГОРИ : АРХИТЕКТУР ТӨРӨЛ : РЕСОРТ
ОГНОО : 2019 БАЙРШИЛ : Хан-Уул дүүрэг КАТЕГОРИ : АРХИТЕКТУР ТӨРӨЛ : РЕСОРТ
ОГНОО : 2019 БАЙРШИЛ : Хан-Уул дүүрэг КАТЕГОРИ : КОНЦЕПЦ ТӨРӨЛ : БАНК
ОГНОО : 2019 БАЙРШИЛ : Сүхбаатар дүүрэг КАТЕГОРИ : ИНТЕРЬЕР ТӨРӨЛ : ОФФИС
ОГНОО : 2018 БАЙРШИЛ : Сүхбаатар дүүрэг КАТЕГОРИ : АРХИТЕКТУР ТӨРӨЛ : ОФФИС
ОГНОО : 2018 БАЙРШИЛ : Сүхбаатар дүүрэг КАТЕГОРИ : ИНТЕРЬЕРИЙН ГҮЙЦЭТГЭЛ ТӨРӨЛ : ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ
ОГНОО : 2019 БАЙРШИЛ : Сүхбаатар дүүрэг КАТЕГОРИ : ТАВИЛГА ҮЙЛДВЭРЛЭЛ ТӨРӨЛ : ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ