• Category : SERVICE

Барилга угсралтын ажил

БУ16-1301/14 тоот тусгай төвшөөрлийн хүрээнд Цутгамал болон угсармал төмөр бетон араг бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын ажил 1-16 давхар /2.1.4/, Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт /2.1.1/, Барилгын засал чимэглэл, интерьерийн ажил /2.1.1”/ зэрэг ажлуудыг гүйцэтгэх эрх бүхий байгууллага.

Барилга угсралтын ажил, интерьерийн гүйцэтгэлийн ажлыг нарийн дэс дараалал бүхий хяналтын тогтолцоонд суурилсан менежментийн дагуу, хөдөлмөр хамгааллын чанд мөрдлөгийн дор  удирдан явуулснаар аюулгүй ажиллагааны стандартыг нөхцөлдүүлсэн чанар, найдвартай байдлыг хангасан барилга байгууламжыг барьдаг.

Интерьерийн шийдэл, зураг төсөл боловсруулах, интерьер заслалын гүйцэтгэл

Барилгын дотоод орон зайн төлөвлөлт ба шийдлийг захиалагчийн хандлага, хэрэгцээнд тулгуурлан   судалгаа явуулж, өрөө тасалгааны хүчин чадлыг тодорхойлох, уур амьсгалын бүрдүүлэлт, концепц боловсруулалт, трэндтэй уялдуулах, үе шат бүрийг презентаци хэлбэрээр танилцуулж бодит нэгэн орчинг бүрдүүлж өгөх үйл ажиллагаа юм.

Интерьерийн зураг төслийг нягт боловсруулсанаар, захиалагч хүссэн орчиноо цаасан дээр буулгаж өөрчлөх, дүгнэх боломжтой болдог бөгөөд барилгын талбайд учрах бүхий л эрсдлийг урьдчилан харж шийдвэрлэх боломжоор хангагддаг.

Экстерьерийн шийдэл, зураг төсөв боловсруулах, экстерьерийн гүйцэтгэл

Ихэвчлэн баригдаж дууссан барилга, обьектын өнгө төрхийг шинэчлэх, сайжруулах хүрээнд хийгддэг ажил боловч барилга баригдах явц дунд тухайн барилгын үндсэн дизайн таалагдахгүй эсвэл өөрчлөх сонирхолтой байгаа үед мөн өөрчлөн төлөвлөх боломжтой.

Тухайн барилгын үндсэн захиалагчийн хүсэл сонирхол, концепцыг зөв тусгасан бөгөөд орчны барилгууд, хүрээлэн буй орчинтойгоо уялдаж зохицолдсон байдал нь