• Category : SERVICE

Барилга архитектурын зураг төсөл, Барилгын иж бүрэн ажлын зураг, Зохиогчийн хяналт хийх

ЗТ16-1522/13 тоот тусгай төвшөөрлийн хүрээнд 1-16 давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл /1.2.2/ боловсруулах эрх бүхий байгууллага.

Мөн зураг төслийн ажлын төслийн удирдагчын хүрээнд барилгын зураг төслийн бусад хорших хэсгүүдийг гүйцэтгэх эрх бүхий байгууллага, зөвлөх болон мэргэшсэн инженерүүдтэй хамтран ажиллаж барилгын иж бүрэн ажлын зураг боловсруулдаг.

Барилгын зураг төслийн дагуу явагдаж буй барилга угсралтын явцыг, нарийн дэс дараалал бүхий хяналтын тогтолцоонд суурилсан авторын буюу зохиогчийн хяналтан дор удирдан явуулснаар захиалагч талын хүссэн үр, гүйцэтгэлийн чанар, сэтгэл ханамжинд хүрсэн бүтээн байгуулалт сүндэрлэдэг.

Хэмжилтийн зураг төсөл боловсруулах

MNS 6058:2009 Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал стандартын дагуу шинэ ба хуучин орон сууцны талбайн хэмжилтийн зургийг боловсруулснаар барилгын гүйцэтгэгч ба захиалагч, худалдан авагч эздийн хоорондын талбайн маргааныг шийдвэрлэх боломжтой болдог. Энэхүү үйлчилгээний хүрээнд Барилга байгууламжын иж бүрэн хэмжилтийн зургийг боловсруулж болох бөгөөд шүүхийн хөндлөнгийн шинжээчээр оролцож ажилладаг.

Барилгын бүрэн болон интерьер заслалын ажлын төсөв боловсруулах

Барилгын зураг төслийг үндэслэн төсөв боловсруулах мэргэжлийн программыг ашиглаж мэргэшсэн зэрэгтэй төсөвчид боловсруулдаг.

Интерьер заслалын ажлын төсөв боловсруулхад мэргэжлийн программд тусгагдах боломжгүй нарийн материал, тавилга, гэрэлтүүлэг зэрэг цаг үеийн загвар дагсан шийдэлтэй нэмэлтүүд тусгагддаг тул нарийвчилсан төсөв хийгднэ.

 

 

Интерьерийн шийдэл, зураг төсөл боловсруулах

Барилгын дотоод орон зайн төлөвлөлт ба шийдлийг захиалагчийн хандлага, хэрэгцээнд тулгуурлан   судалгаа явуулж, өрөө тасалгааны хүчин чадлыг тодорхойлох, уур амьсгалын бүрдүүлэлт, концепц боловсруулалт, трэндтэй уялдуулах, үе шат бүрийг презентаци хэлбэрээр танилцуулж бодит нэгэн орчинг бүрдүүлж өгөх үйл ажиллагаа юм.

Интерьерийн зураг төслийг нягт боловсруулсанаар, захиалагч хүссэн орчиноо цаасан дээр буулгаж өөрчлөх, дүгнэх боломжтой болдог бөгөөд барилгын талбайд учрах бүхий л эрсдлийг урьдчилан харж шийдвэрлэх боломжоор хангагддаг.

Экстерьерийн шийдэл, зураг төсөв боловсруулах

Ихэвчлэн баригдаж дууссан барилга, обьектын өнгө төрхийг шинэчлэх, сайжруулах хүрээнд хийгддэг ажил боловч барилга баригдах явц дунд тухайн барилгын үндсэн дизайн таалагдахгүй эсвэл өөрчлөх сонирхолтой байгаа үед мөн өөрчлөн төлөвлөх боломжтой.

Тухайн барилгын үндсэн захиалагчийн хүсэл сонирхол, концепцыг зөв тусгасан бөгөөд орчны барилгууд, хүрээлэн буй орчинтойгоо уялдаж зохицолдсон байдал нь

Тавилгын зураг төсөл боловсруулах, тавилгын захиалга хийх, үйлдвэрлэлийн процессд хяналт тавих

Зураг төсөлд интерьерийн салшгүй нэгэн хэсэг болох тавилгын шийдлийг тусгадаг боловч тавилгын нарийвчилсан деталь зургаар хангаагүйгээс болж интерьерийн гүйцэтгэлийн ажил хийгдэж дууссаны дараа тухайн орчин маань анхны дизайнаасаа өөр уур амьгал, орчинтой болох төвөгшил үүсдэг.

Иймээс бид тавилгын нарийвчилсан зураг төслийг детальчлан боловсруулж захиалагч тал ба гүйцэтгэгч тал буюу гадаад, дотоодын тавилгын үйлдвэрүүдэд захиалж өгөх, тухайн захиалгын үйлдвэрлэлийн явцад хяналт тавьж захиалагчийн хүссэн үр дүн, чанар стандартын түвшинд нийцсэн тавилгыг угсруулдаг.