I CALL ARCHITECTURE FROZEN MUSIC ~ JOHANN WOLFGANG VAN GOETHE

ДИННОВЭЙШН | DINNOVATION

“Динновэйшн” ХХК нь 2008 онд байгуулагдаж барилгын иж бүрэн зураг төсөл, интерьер, экстерьер, ландшафт, хэмжилтийн зураг төсөл гүйцэтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулж ирсэн. 2017 оноос DIB ХХК-ны зураг төсөл хариуцсан салбар компани болон ажиллаж байна. Манай хамт олон үндэсний төдийгүй олон улсын төслүүдэд оролцсон туршлагатай.

ЗУРАГ ТӨСӨЛ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

БАРИЛГЫН ИЖ БҮРЭН АЖЛЫН ЗУРАГ, ЗОХИОГЧИЙН ХЯНАЛТ

ИНТЕРЬЕР, ЭКСТЕРЬЕРИЙН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ

ХЭМЖИЛТИЙН ЗУРАГ БОЛОВСРУУЛАХ, ХӨНДЛӨНГИЙН ШИНЖЭЭЧ ХИЙХ

БИЕЛЭЛЭЭ ОЛСОН

ОНЦЛОХ ТӨСЛҮҮД

АПУ ХК

АПУ ХК-ны Оффис, Үйлдвэрийн обьектуудын зураг төсөл, зарим барилгуудын интерьерийн зураг төсөл, шийдлүүдийг гүйцэтгэсэн. Мөн Интермед эмнэлгийн экстерьерийн шийдэл, зураг төслийг боловсруулсан.

М-Си-Эс Пропертийз ХХК

М-Си-Эс Пропертийз ХХК-ны захиалгаар Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдсан 784 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолборын экстерьерийн шийдэл, зураг төслийг Татах Хүч ХХК-тай хамтран боловсруулсан нь орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан ажил болсон.

Оюу Толгой ХХК

Оюу Толгой төслийн Ханбумбат онгоцны буудлын интерьерийн зураг төсөл, экстерьерийн зураг төслийг Татах Хүч ХХК-тай хамтран боловсруулсан нь биелэлээ олж Өмнийн говийн чимэг болж гадаад дотоодын зочид гийчдийн танил барилга болжээ.

Голомт Банк

Голомт Банк-ны Үнэт цаасны музейн мобайл интерьерийн шийдэл, зураг төслийг гарган тавилга захиалгыг хэрэгжүүлсэн. Мөн Эмбасси Резиденс барилгын Архитектурын гэрэл зураг авалтыг гүйцэтгэсэн.

Улаанбаатар банк

Улаанбаатар банк-ны захиалгаар Дархан хотын өнгө төрхөд хувь нэмрээ оруулан буй “Дархан Гарден” ресторан, банкны оффисийн цогцолбор, Улаанбаатар хотод “Сити Кафе сүлжээ”-ний интерьерийн зураг төслүүдийг боловсруулсан.

Мөнххада ХХК

Мөнххада ХХК-ны захиалгаар Тоёота брэндийн Авто Үзэсгэлэнгийн танхимын экстерьерийн зураг төслийг боловсруулсан нь биелэлээ олсон. Мөн энэхүү автошоурүүмийн интерьерийн зураг төслийг боловсруулж, интерьерийн угсралтын ажлыг гүйцэтгэсэн.

Өвөрхангай аймаг

Өвөрхангай аймгийн төв хаалга -ны зураг төслийг Ай Си Ти Сайн Консалтинг ХХК-ны захиалгаар боловсруулсан маань биелэлээ олж аймгийн иргэд, гадна дотны жуулчдын талархлыг хүлээсэн бүтээл болсон.

Ус Сувгийн Удирдах Газар

Ус Сувгийн Удирдах Газар-ын шинээр барьж байгаа, Нэгдсэн удирдлагын төвийн 11 давхар барилгын иж бүрэн ажлын зураг, төсвийг хүлээлгэн өгсөн бөгөөд иргэдэд үйлчлэх төвийн олон улсын стандартад нийцсэн, иргэдийн тав тухад тохируулсан интерьерийн шийдлийг мөн боловсруулсан.